АНУ-ын тусгай албадын ажилтан асан Эдвард Сноуденд хоргодох эрх олгох тухай Венесулын эрх баригчид мэдээлсэн юм. Тэр даваа гаригт саналд хариу өгөх бололтой гэж узэж байна. Globovision суваг Венесуэлын ГХЯ-ны тэргүүн Элиас Хуагийн хэлсэн үгнээс иш татан энэ тухай мэдээлжээ. Сноуден одоогоор Венесуэлын эрх баригчидтай холбоо бариагуй гэж тэрээр мэдээлэв. Мөн Венесул эл асуудлаар ОХУ-ын байр суурийг лавлан мэдэх ёстой гэж сайд мэдэгджээ.

Өчигдөр Венесуэлын Ерөнхийлөгч Николас Мадуро улс орондоо хоргодох эрх олгох санал Сноуденд тавьсан юм. Сноуден Венесуэлд хоргодох тухай албан ёсны мэдүүлэг ирүүлвэл эрх баригчид түүнийг судлах ёстой гэж Мадурогийн хэлснийг ГХ-ийн сайд батлав.