Дэлхийн зуны Универсиад ХХУ11 наадмын бамбарыг өчигдөр Казань хотноо асаав. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин спортын тэмцээний улиралыг 45 мянга гаруй үзэгч байлцах үеэр ёс төртэй нээв. Ерөнхийлөгч үг хэлсний дараагаар оросын нэрд гарсан тамирчид Универсиадын бамбар асаав. Волейболч эмэгтэй Екатерина Гамова, хоккейч Наиль Якупов, паралимпийн цаначин Ирек Зарипов, жудоч Тагир Хайбулаев нар мөн хүндэт уургийг биелүүлэв. Усанд сэлэгч байсан Юрий Фуников бамбарыг тэдэнд дамжуулж өгсөн байна. Энэ нь оюутны наадам байсан ч нээлтийн ёслол нь цар хүрэгээрээ ч, яруу сайхны шинж чанараараа ч Олимпийн наадамтай тэнцэв. Дэлхийн 162 улсын 13 мянга гаруй тамирчин спортын 27 терлеер болох тэмцээнд оролцож 351 багц медалийн төлөө хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөнө. Дэлхийн оюутны наадам 7-р сарын 17-нд дуусах юм.