Египетийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийг сонгоогуй байна гэж британийн Би-Би -Си телевиз радиогийн корпорац мэдээллээ. Ерөнхийлөгчийн үүрэг тур гүйцэтгэгчийн зөвлөх Ахмед аль-Муслиманийн мэдээлснээр « ерөнхий сайдыг томилож, засгийн гарыг эмхлэн байгуулах өдөр хугацааг товлоогуй» «Хэлэлцээ үргэлжилж байна» гэж тэрээр тэмдэглээд «Лалын ахан дуус» хөдөлгөөний төлөөлөгчид сонгуульд оролцож мэдэхийг онцлов. Мохаммед аль-Барадеиг Еренхий сайдын албан тушаалд томилсон тухай үүний өмнө эрх баригчдын төлөөлөгчид ба улсын мэдээллийн агентлаг мэдэгдсэн билээ. Түүнчлэн яаралтай хэлэлцээ хийсний дараа ерөнхийлөгчийн үүрэг тур гуйцэтгэгч Адли Мансур аль-Барадеиг мөн албан тушаалд томилох шийдвэрийг батласан тухай бас мэдээлжээ. Гэвч хожим түүний тамгын газраас энэ мэдээллийг няцаав.

Ерөнхийлөгч Мохаммед Мурсийг огцоруулсныг буруушааж байгаа «Лалын ахан дуус» хөдөлгөөний улс төрийн жигуур болох « Эрх чөлөө, шудрага ёс» намын» төлөөлөгчид аль-Барадеиг ерөнхий сайдны албан тушаалд томилохыг эсэргүүцэж байна.

МАГАТЭ-гийн тэргүүн асан 71 настай Мохаммед аль-Барадеи Египетийн либерал ба зууний намуудын эвслийг удирдаж байна. 2005 онд тэрээр Нобелийн эх тайвны шагнал хүртсэн юм.