Сеулээс нисч гарсан Boeing 777 суудлын онгоц өчигдөр орон нут -гийн цагаар 11 цаг 28 минут болж байхад (москвагийн цагаар 22:28)Сан-Франциско олон улсын буудалд бүүх үеэрээ унаж сүйрэв. Онгоцны ар шасси (дугуй) овоолго шургэж, ар хэсэг нь салан задраж, гал түймэр гарав. Хоёр хүн амь үрэгдэв. Тэд хоёулаа хятадын иргэн байсан. Мен 181 хүнийг хотын эмнэлэгүүдэд хэвтүүлсэн байна. Арван хүний бие муу байна. Онгоцод 16 багийн гишүүн, 291 зорчигч нийт 307 хүн байсан аж. 61 америк, 77 өмнөд солонгос, 141 хятадын ба нэгэн японы иргэн зорчигчдын дотор байв. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама амь үрэгдэгсдийн төрөл төрөгсдэд эмгэнэл илэрхийлэв.

Өнөөдөр өмнөд солонгосын Рёнхап агентлагийн мэдээлснээр Өмнөд Солонгосын эрх баригчид онгоцны суйрлийн шалтгааныг илрүүлэхэд америкийн тусгай газруудад туслах дипломат шуурхай хэсгийг байгуулж байна. Түүнчлэн тус улсын Улсын нутаг дэвсгэр, дэд бүтэц, тээврийн яам төлөөлөгчдөө АНУ руу бас явуулна. Өмнөд Солонгосоос Сан-Францискод суугаа Ерөнхий консул онгоц унсан газарт очиж, хотын засаг дарга Эдвинтэй уулзаж ярилцав. Өмнөд Солонгосын дипломат тусгай газрын өөр ажилтан иргэддээ дипломат тусламж үзүүлэхээр орон нутгийн эмнэлгүүдэд очив.