Иракад 92 настай нэгэн өтгөс 22 настай бүсгүйтэй хуримлажээ. Хуримын өдөр түүний 16, 17 настай хоёр ачууд нутгийн бүсгүйчүүдтэй гэрлэжээ. Хуримын ёслолын ажиллагаа хөгжимтэй, бүжигтэй агаарт хий буудлагатай тус улсын Самарра хотын Губбан мужид болжээ.

Ёслолын арга хэмжээнд орон нутгийн өтгөсүүд боло омгуудын удирдагчид оролцожээ. 92 настай фермерч Мусали Мохаммед аль-Муджайн хувьд энэ өдөр удтал хүлээсэн өдөр байв. Тэрээр ач нарынхаа хурим хийх өдөр хуримаа хийхийг хүсчээ. Нутгийн 22 настай бүсгүй Муна Муклиф аль-Жубур түүний эхнэр болжээ.

Хуримын дараа залуу гэрлэгсэд бүгд дурсгал болгон гэр бүлийн цомогт зориулан хамтдаа зургаа татуулжээ. Муджамай нь том болсон 16 хүүхэдтэй. Түүний эхнэр гурван жилийн өмнө ертөнцийн мөнх бусыг үзжээ. Тэрээр өндөр настай ч дахин гэрлэхээр ийм шийдсэн аж.