Хятадын зүүн хэсгийн Аньхой мужид их хүчтэй аадар бороо болон мөндөр орсоны улмаас эрх баригчид 12 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. “Синьхуа” агентлагийн өнөөдөр уламжилснаар, мужийн янз бүрийн зүгээс шөнө гарсан хур тундас нь 50-244 мм хүрч байжээ. Нилээд хэдэн хотуудад аврах бүлэгүүдийг зохион байгуулаад байна.

Одоогийн байдлаар Янцзы, Хуайхэ голуудын усны түвшин хэвийн хэмжээнд, аюулгүй түвшинд байна. Цаг уурчдын уламжилснаар, Хятад улсын борооны улирал эн сарын сүүлээр дуусах ёстой аж.