Казань хотын дарга Ильсур Метшин өнөөдөр Дэлхийн оюутан залуучуудын “Универсиада” наадмын  бамбарын буухиа аялалын сүүлийн шатыг Татарстаны нийслэлд эхлүүлэв. Бамбар нь Казань хотын гол замуудаар явж, үдэш “Казань-Арена” цэнгэлдэх хүрээлэнд Дэлхийн оюутан залуучуудын спортын наадмын нээлтийн ёслолын арга хэмжээнд хуран цугларсан хэдэн мянган үзэгчдийн өмнө бадрана.

Бамбар нь Универсиадын тосгоноос өөрийн замыг эхлүүлсэн. Уг бамбарыг төгсгөлийн шатанд Орос улсын сайн дурынхны тэргүүн Алмаз Аскаров, Олон улсын Оюутны спортын холбооны ерөнхийлөгч Клод –Луи Галльен, Олимпийн ерөнхий нарийн бичгийн дарга Марат Бариев, ОХУ -ын спортын сайд Виталий Мутко болон Татарстаны ерөнхийлөгч Рустам Минниханов нар болон бусад хүмүүс барьж явах болно.