Одоо Универсиад наадмын нээлтийн ажиллагаа эхлэх гэж байгаа Казань хот нь дэлхийн нийслэл хот болоод байна гэж Орос улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Александр Жуков хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Оюутан залуучуудын зуны XXVII наадам өнөөдөр үдэш Татарстаны нийслэл хотод нээлтээ хийнэ.

«Яг одоо Казань хот дэлхийн нийслэл хот болоод байна. Яагаад гэвэл энэ бол биеийн тамир спортын томоохон тэмцээн бөгөөд оролцогчдынхоо тоогоор Олимпийн наадмын дараа хоёрт ордог» гэж Жуков хэллээ.

Ойрын үед Орос улсад маш олон тооны спортын томоохон тэмцээнүүд явагдна. Энэ нь ирэх Сочийн өвлийн наадам, Хөл бөмбөгийн ДАШТ, наймдугаар сард явагдах хөнгөн атлетын ДАШТ юм” гэж Орос улсын Олимпийн хорооны тэргүүн Жуков нэмж хэллээ.