Орос улс нь өндөр нарийн тусгалтай зэвсгийг хөгжүүлэх болон сансрыг цэрэгжүүлэхэд адил тэнцүү мэдрэмжтэй хандах ёстой. Энэ тухай ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Москвад болсон Аюулгүй байдлын хуралдаан дээр хэллээ.

Түүний ярьснаар, стратегийн болон бусад чухал объектуудыг хамгаалах мэдээллийн системийн түвшинг дээшлүүлэх нь чухал байна. “Орчин үеийн цэргийн мөргөлдөөнүүдэд мэдээллийн технологиудын ач холбогдол өсч байна. Мэдээллийн атакууд нь цэрэг-улстөрийн шинжтэй зорилтуудыг шийдвэрлэхийн тулд аль эрт хэрэгжиж эхлээд байна.

Мэргэжилтэнүүдийн дүгнэснээр, тэдний “цохилтын хүч” нь ердийн зэвсгийн төрлүүдээс илүү байж мэдэх юм” гэж ерөнхийлөгч онцон тэмдэглэв. Орос улсын цэргийн хүчний цаашдын хөгжлийн тухай гэвэл, сансрын агаарын батлан хамгаалалтын систем тэргүүн зорилтуудын нэг хэвээр байх болно.ОХУ-ын батлан хамгаалах хөтөлбөр нь тус улсын эдийн засаг болон нийгмийн салбарт хүнд ачаа болох ёсгүй гэж Путин үзэж байна.