Венесуэлын ерөнхийлөгч Николас Мадуро америкийн тусгай албаны ажилтан асан Эдвэрд Сноуденд улс төрийн орогнолын санал тавьжээ. Өмнө нь тэр “хэрвээ нөхцөл байдал таарах юм бол” Сноуденд орогнол олгоход бэлэн байгаа тухайгаа мэдэгдсэн.

Мадуро нь Сноуденд “хүмүүнлэгийн орогнол”олгохоор шийджээ. Венесуэлын ерөнхийлөгч мэдэгдэлдээ, америкийн эрхийг хамгаалагчийг “АНУ -ын дэлхийн ард түмний эсрэг явуулдаг тагнуулын үйл ажиллагааны тухай нийтэд илчилснээс хойш түүнийг империализм мөрдөн мөшгих болсон” гэжээ. Мадуро нь тус улсын тусгаар тогтнолын 202 жилийн ойн баярын арга хэмжээн дээр үг хэлэхдээ энэхүү мэдэгдэлийг хийжээ.

Венесуэлын сөрөг хүчний удирдагч Энрике Каприлес Мадурог эрс шүүмжлэн мэдэгдэхдээ, удирдагчийн энэхүү санаачилга Венесуэлын өмнө тавигдаж байгаа тулгамдсан асуудлуудыг шийдэхэд тус болохгүй гэжээ. Цагаан ордон венесуэлын ерөнхийлөгчийн энэхүү мэдэгдэлийг тайлбарлахаас татгалзжээ.

Мадуро өмнө хийсэн мэдэгдэлдээ, боливын ерөнхийлөгч Эво Моралесын онгоцонд европын хэд хэдэн орнууд агаарын замаа хаасан тухай шийдвэр гаргасан нь америкийн ТТГ-ын тушаалаар байсан гэжээ.

АНУ-ын тусгай албаныхны Интернетээр тагнуул хийдэг үйл ажиллагааг илчилснийхээ дараа Сноуден нь Гонконг руу оргон зайлсан. Одоогийн байдлаар тэр москвагийн “Шереметьево” олон улсын онгоцны буудлын транзит бүсэд байна.

Тэрний америкийн паспортыг хүчингүй болгосон тул, тэр тэндээс хашаа ч нисч чадахгүй байна. Тэрээр дэлхийн 27 орноос улс төрийн орогнол хүсчээ. АНУ нь Снуоденыг өгөхийг шаардсаар байна.