Умард, Өмнөд солонгосын эрх баригчид өнөөдөр Кэсоны аж үйлдвэрийн хамтарсан бүсийн үйл ажиллагааг сэргээх асуудлаар харилцан яриагаа эхлүүлээд байна. Энэ тухай өмнөд солонгосын “Йонхап” агентлаг уламжилжээ. Өнгөрсөн пүрэв гаригт Умардын эрх баригчид хөрш орныхоо хамтарсан аж үйлдвэрийн бүсийг сэргээх асуудлаар яриа хэлэлцээр явуулах тухай саналыг хүлээн авсан.

Өмнөд солонгосын төлөөлөгчид бид Кэсоны аж үйлдвэрийн цогцолборт инженерүүдийг нэвтрүүлэх зөвшөөрлийг авахыг хүсч байна гэж цохон тэмдэглэжээ. Өмнөд солонгосын нэгдлийн яамны мэдэгдэлд уулзалт ярилцлага дээр материалууд болон Кэсоны бэлэн бүтээгдэхүүнийг цаашид Сөүлд буцаан нийлүүлэх тухай ярилцах болно гэжээ.