Египетийн огцорсон ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн талынхан болон тэдний эсрэг талынхны хооронд гарсан мөргөлдөөний улмаас 30 гаруй хүн амиа алджээ. Ийм мэдээллийг тус улсын эмнэлгийн албаны төлөөлөгчид уламжилжээ.

Хамгийн хүчтэй мөргөлдөөнүүд Каирын төвд болон тус улсын хойд нийслэл Александр хотод гарчээ. Гудамжны тулалдаануудын үеэр чулуу, тоосго болон “Молотовын коктейл” –ээс гадна галт зэвсгүүдийг идэвхтэй хэрэглэж байжээ.

Мөргөлдөөнүүд нь армийнхан оролцох хүртэл үргэлжилсээр байв. Одоогийн байдлаар эмх замбараагүй байдалд турхирсан 150 орчим этгээдүүдийг саатуулаад байна. “Мусульманы ахан дүүс” хөдөлгөөний талынхныг армийнхан Каирын төвөөс зайлуулаад байна.

Мөргөлдөөнүүд нь Египетийн хөдөөний найман мужаар тархаад байна. Эмх замбараагүй байдалд нийт 500 гаруй хүн нирвэгдээд байна. Ням гаригаас хойш Египетэд 60 гаруй хүн амь насаа алдаад байна. Эмх замбараагүй байдлын тархалтын хэмжээ нэмэгдсээр байна.

Өмнө нь баасан гаригт “Мусульманы ахан дүүс” хөдөлгөөний удирдагч Мухаммед Бадиа египтийн иргэдийг “цэргийн эргэлт хийж“, “хууль ёсны ерөнхийлөгчийн “төлөө тэмцэхийг уриалсан. Бадиа цэргийнхэнд хандан, жагсагчид руу буу шагайхгүй байхыг уриалсан.

Лхагва гаригт египтийн цэргийнхэн ерөнхийлөгчийг засгийн эрхээс огцруулан, тус улсын үндсэн хуулийг түр зогсоон, Үндсэн хуулийн шүүхийн тэргүүн Адли Мансурыг төрийн тэргүүний үүрэгт ажлыг түр хугацаагаар гүйцэтгэхийг даалгасан.

Баасан гаригт тэд Үндсэн хуулийн шүүхийг /парламентын дээд танхим/ тараах тухай хуулийг гаргасан. Армийн мэдэгдэлд, Мурсийг шүүх хурал хүртэл баривчлагаанд байна гэжээ. Түүнийг төрөөс урвасан, цус асгаруулсанд буруутгахын зэрэгцээ хувьсгалын үеэр 2011 оны 1-р сарын 25-ны өдөр шоронгоос оргон зайлсанд яллах ажээ.