Японы үндэсний нефть, хий, төмөрлөгийн корпорац Узбекистантай хамтран тус улсад уран олборлох тухай өнөөдөр Японы эдийн засаг, худалдаа, аж уйлдвэрийн яам мэдээллээ. 7-р сарын 8-нд японы эдийн засгийн төлөөлөгчид Төв Азийн орнуудаар аялах үеэр Японы корпорац болон Узбекистаны геологи, эрдэс нөөцийн хороо зохих хэлэлцээрт гарын үсэг зурах юм. Хэлэлцээр таван жилийн хугацаатай.

Японд ураны орд газар үгүй учраас мөн төрлийн түүхий эдийг гадаадаас арга буюу авч байна. Эдүгээ Канад, Австрали улсууд ураны гол щйлдвэрлэгч болсон. Гэвч Япон ураны нэлээд их нөөцтэй Төв Азийн орнуудтай хамтран ажиллахыг гойд сонирхож байна.