Хятад-энэтхэгийн хил дээр энх амгалан, тогтвортой байдлыг хэвээр хадгалах, олон улсын ба бүс нутгийн аюулгүй байдлыг хангах түүнчлэн цэргийнхэн солилцох асуудал Энэтхэгийн БХ-ын сайд А. Куриан Энтонийн Хятадад хийж эхлэсэн айлчлалын явцад анхаарлын төвд байна.

Өнөөдөр Шанхайн олон улсын судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Өмнөд Азийн орнуудын талаархи мэргэжилтэн Жао Ганьчэн «Глобал таймс» сонинд энэ тухай мэдэгджээ. Айлчлал хоёр орны цэргийн тусгай газруудын итгэлцлийг бэхжүүлэх ёстой гэж тэрээр онцлов.

Өнгөрсөн онд БНХАУ-ын БХ-ын сайд асан Лян Гуанле Энэтхэгт айлчласныг шинжээч дурдав. Түүний айлчлал Хятадын батлан хамгаалах тусгай газрын тэргүүний Энэтхэг улсад сүүлийн найман жилд хийсэн анхных болсон.

Хятадын ХМХ Энэтхэгийн БХ-ын сайдын Хятад улсад хийж эхлэсэн дөрвөн өдрийн албан ёсны айлчлалын талаар нарийн тодорхой мэдээлээгүй. Гэсэн ч тэрээр Хятадын батлан хамгаалах тусгай газрын тэргүүн Чан Вань Цюаньтай уулзах нь тод зүйл. Энэтхэгийн БХ-ын сайд Хятад улсад сүүлийн долоо хоногт анх удаа айлчилж байна.