Дэлхийн ХХУ11 зуны оюутны спортын наадмын буухиа төгсгөлдөө дөхөж, спортын наадмын нийслэл Казань хотноо хүрээд байна. Наадмын буухиа 2012 оны 7-р сарын 15-нд францын Брестед гараа авч, бараг нэг жил үргэлжилж байна. Наадмын бамбар дэлхийн 51 хотыг дамжиж гарав. 2013 хүн түүнийг барин гүйж, 104 мянган км зайг туулав. Энэ оны 1-р сарын 25-нд Владивосток Дэлхийн оюутны спортын наадмын бамбарыг хүлээж авлаа. Тэгээд буухианы оросын үе шат эхлэв. Маргааш оюутны тэмцээний гол бэлгэ тэмдгийг «Арена-Казан» цэнгэлдэх хүрээлэнд хүргэнэ. Энд москвагийн цагаар 21 цаг 30 минут болж байхад Дэлхийн оюутны спортын наадмыг нээх ёслол эхлэх юм.