Боливийн ерөнхийлөгч Эво Моралес хийсэн мэдэгдэлдээ, Болив дахь АНУ-ын ЭСЯ-ыг онгоцны сөргөлдөөнтэй холбогдуулан хааж мэднэ гэжээ. Моралес нь Москвагаас буцаж явсан ерөнхийлөгчийн онгоцонд АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Сноуденыг байж болзошгүй хэмээн сэжиглэж өөрдсийн агаарын замыг АНУ-ын дарамт шахалтын дор хаасан европын нилээд хэдэн орнуудыг буруушаажээ. Москвад Моралес мэдэгдэгдэхдээ, Снуоденд улстөрийн орогнол олгох тухай асуудлыг хэрвээ түүнээс холбогдох хүсэлт ирвэл хэлэлцэж болно гэсэн.

Латин америкийн нилээд хэдэн орнуудын тэргүүн нар Боливид Моралесыг дэмжсэн уулзалт явуулан, энэхүү сөргөлдөөнийг эрс буруушаав. Венесуэлын ерөнхийлөгч Николас Мадуро сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, ТТГ-ын шаардснаар, боливын ерөнхийлөгчийн онгоцонд зориудаар агаарын замаа Франц, Португал, Итали, Испани хаасан гэжээ. Үүний дүнд тус онгоц Австри улсад төлөвлөгдөөгүй буулт хийсэн бөгөөд тэндээс Ла-Пас руу нисчээ.