Энэ оны 2 дахь улиралд урьд үзэгдээгүй их хэмжээний орлого олсон гэж өмнөд солонгосын Samsung Electronics цахим бүтээгдэхүүн үйлдвэрлэгч тэргүүлэх компани өнөөдөр мэдээллээ. 4-6-р сард компанийн ашиг 9,5 триллион вон (8,36 тэрбум доллар) болсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 47, урьд улирынхаас 8,2 хувиар илүү  байна. Компанийн нийт орлого 19,8 хувиар өсөн нэмэгдэж, 50,44 тэрбум долларт хүрсэн юм. Энэ нь Galaxy S4 шинэ загварын смартфон болон хагас дамжуулагч, хавтгай дисплей дэлхийд эрэлт хэрэгцээтэй байгаатай холбоотой гэж шинжээчид үзсэн юм.