Өнөөдөр Энэтхэг улсад нийт хүн амынхаа гуравны хоёрыг хүнсний бүтээгдэхүүнээр баталгаатай хангах нийгмийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ нь дэлхийн томоохон хөтөлбөрийн нэг юм. Өчигдөр Энэтхэгийн Ерөнхийлөгч Пранаб Мукержийн сайшаасан хүн амын аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийн дагуу 800 сая орчим хүн сар дутам 5 кг хямд үр тариа тус тус авах тухай «Хиндустан таймс» сонинд бичжээ.

Засгийн газраас хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 22 тэрбум доллар гаргав. Эрх баригчид олонд таалагдах бодлого явуулж байна. Ийм их хэмжээний зарлага энэтхэгийн эдийн засгийн байдалд зохисгүй нөлөөлж мэднэ гэж хэд хэдэн эдийн засагч үзэж байна. Улсын хөтөлбөр Энэтхэгт ядууралыг бууруулахад тус дөхөм үзүүлнэ гэж сөрөг тал мэдэгдэв.