Өнөөдөр Египетийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Адли Мансур шилжилтийн үед Үндсэн хуулийн үүрэг гүйцэтгэх Үндэсний хуулийн шинэ тунхаглалыг зарлаж мэдээлэх тухай египетийн «Аль-Ахрам» сонины сайт мэдээллээ. 

Тунхаглал 12 зүйл ангиас бүрэлдэх юм. Хамгийн өргөн эрх мэдэлтэй түр засгийн газрыг эмхлэн байгуулах, парламентын дээд танхимыг тараах, Үндсэн хуульд засвар өөрчлөлт оруулах комиссыг байгуулах тухай заалтууд гол байр эзлэж байна. 

Комисс ажиллаж эхлэснээсээ хойш гурван сарын дотор шинэ Үндсэн хуулийг боловсруулна. Дараа нь нийт ард түмний санал хураалт явуулж, шинэ Үндсэн хуулийг батлаж, парламентын ба ерөнхийлөгчийн сонгууль явуулах юм.

Өчигдөр Египетийн Ерөнхийлөгчийн үүрэг түр гүйцэтгэж эхлэсэн Мансур сүүлийн нэг хоногт ирээдүйн ерөнхий сайдын асуудлаар идэвхтэй зөвлөлдөв. «Дустур» намын удирдагч Мухаммед аль Барадеи, Египетийн ерөнхий сайд асан Камаль аль-Ганзури, Египетийн Төв банкны тэргүүн асан Фарук аль-Акда нар ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвших бололтой.