Өнгөрсөн лхагва гаригт тус улсын ерөнхийлөгч Мухаммед Мурсийг огцруулаад байгаа Египетийн арми чөлөөтэй үг хэлэх, эсэргүүцлийн жагсаал явуулахад баталгаа өгч байна гэж армийн комнадлалын мэдэгдэлд дурьджээ.

“Эсэргүүцлийн энхийн жагсаалууд болон эрх чөлөөгөө илэрхийлэх явдал нь аугаа их хувьсгалын дүнд олж авсан чухал амжилтууд”гэж Facebook дээр байрлуулсан командлалын албан ёсны хуудсан дээр нийтэлсэн мэдэгдэлд дурьжээ.

Армийн төлөөлөгчид  “эдгээр эрхийг хэтрүүлэн, шалтгаангүйгээр ашиглах нь” сөрөг уршигт хүргэж мэдэх юм гэж сэрэмжлүүлж байна. Энд яригдаж байгаа зам харгуйг хаах, нийгмийн хангамжийн давуу талуудыг халах, байгууллагуудын ажил зөрчигдөж байгаа зэрэг нь энх тайван, үндэсний ашиг сонирхолуудад заналхийлэн, “бидний хайртай Египет эх орны” аюулгүй байдал, эдийн засгийн үндэс суурийг ганхуулж  мэдэх юм гэжээ.

Энэхүү мэдэгдэл нь тус улсын огцрсон  ерөнхийлөгчийн талыг баримтлагч “Мусульманы ахан дүүс” хөдөлгөөнөөс баасан гаригт явуулахаар төлөвлөж байсан олон нийтийн эсэргүүцлийн жагсаалуудын өмнө гарсан юм.