Египтийн Каир хотын баруун өмнөд хэсгийн Гизе дүүрэгт армийн зэвсэгт хүчний нэгтгэлүүдийн  огцруулаад байгаа ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн талынхантай сөргөлдөөн гарчээ. Энэ тухай “Аль-Жазира” телевизийн суваг уламжилжээ. Телевизийн уламжилж байгаагаар, тус улсын арми Шаркия мужийн Заказик хот руу 25 хуягт техникийг илгээгээд байна.

Телевизийн мэдээлж байгаагаар, Газын зурвастай хиллэдэг Синайн арлын гурван хилийн шалган нэвтрэх боомт руу зэвсэгт дайралтуудыг хийжээ. Үл таних хүмүүс объектуудыг гранатометоор бууджээ. Урьдчилсан мэдээгээр, нэг цэргийн албан хаагч алагдаж, гурван хүн шархадсан байна.

Лхагва гаригт цэргийнхэн ерөнхийлөгч Мухаммед Мурсийг засгийн эрхээс огцруулсан . Одоо тус улсын түр хугацааны ерөнхийлөгчөөр Египетийн үндсэн хуулийн шүүхийн тэргүүн Адли Мансурыг тунхаглаад байна.

Өмнө уламжилж байснаар, Батлан хамгаалахын сайд Абдель Фаттах ас-Сисси нь тус улсын үндсэн хуулийн үйлчилгээг түр зогсоон, ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг явуулах тухай зарласан. Ирж байгаа мэдээгээр Мурси болон түүний засаг захиргааны нилээд хэдэн ажилтануудыг саатуулаад байгаа аж. Пүрэв гаригт Египетэд исламын “Мусульманы ахан дүүс” хөдөлгөөний удирдагчдыг баривчилжээ.