Оросын ерөнхийлөгч америкийн ерөнхийлөгч Барак Обаматай ирэх 9-р сард Москвад уулзахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Энэ тухай АНУ-ын ерөнхийлөгчид болон америкийн ард түмэнд тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан илгээсэн Путины цахилгаан утсанд өгүүлжээ.

Путины баярын цахилгаан утсанд, Орос болон АНУ-д даяаршлын аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах, бүс нутгийн хямралуудыг зохицуулах, терроризмын заналхийллүүд болон орчин цагийн бусад зөрчил тэмцлийг сөрөн зогсоход онцгой хариуцлага ноогдож байна гэжээ.

Тэр цааш нь орос-америкийн харилцан яриа хэлцэл нь “харилцан хүндэтгэл ба бие биенийхээ бодит ашиг сонирхолууд дээр“ тулгуурлах юм бол амжилтанд хүрч чадна гэв.

Орос улсын ерөнхийлөгч ирэх 9-р сарын эхэнд Москва, Сангт-Петербург хотуудад уулзалт явуулахад бэлэн байгаа тухайгаа батлан хэлсэн гэж хэвлэлийн албанаас мэдэгдэв. Санкт-Петербург хотод 9-р сарын 3-5 ны өдрүүдэд “Их хорийн“ ДХУ болно.