Дэлхийн оюутан залуучуудын зуны 17 дахь спортын наадам Казаньд /Оросын Волга мөрөн дээрх томоохон хот/ өнөөдөр эхлэнэ. Наадмын албан ёсны нээлтийн арга хэмжээ бямба гаригт “Казань –Арена” цэнгэлдэх хүрээлэнд болно.

Өнөөдөр оросын оюутан залуучуудын хөл бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Ирландын багтай, эмэгтэй баг Өмнөд Африкийн багтай тоглоно. Үүнтэй зэрэгцэн оросын ватерполистууд канадын багтай тулна. Түүнчлэн бокс, усанд үсрэх болон синхрон сэлэлтийн тэмцээнүүд явагдана.

7-р сарын 6-17-ны өдрүүдэд Казаньд дэлхийн 170 орны тамирчид 351 комплект медалийн төлөө өрсөлдөх юм. Спортын наадмын түүхэнд анх удаагаа шууд 27 төрөл оржээ. Тэдгээрээс 5 төрөл анх удаагаа орж байна. Үүнд: бүстэй барилдаан, самбо, регби-7, синхрон сэлэлт болон бокс. 

Орос улсын шигшээ баг спортын бүх төрлүүдэд оролцож байна. “Универсиад-2013 “ тоглолтуудын эмблем нь алтан зул цэцэг бол, сахиусан тэнгэр нь далавчтай ирвэсний зулзага “Юни” юм. Далавчит ирвэс нь Казань нийслэл хоттой Оросын БН Татарстан улсын үндэсний бэлэг тэмдэг юм.

Гэрэл зураг