Өмнөд Солонгос тус улсыг өсөн нэмэгдэж байгаа киберзаналхийллээс сэргийлэх болон засгийн газар хоорондын энэ салбарын харилцан ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд 2017 онд 5000 шинжээчийг бэлтгэнэ.

Энэ тухай өнөөдөр шинжлэх ухаан, мэдээллийн харилцааны технологи, эрдэм-шинжилгээний таамгийн яам уламжиллаа. Энэ хугацаанд кибер аюулгүй байдлыг хангах аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд гаргасан хөрөнгө одоогийн 4,38 тэрбум ам.долл. 8,76 тэрбум ам. долл. болж өсөх юм.

6-р сарын 25-нд үл мэдэх хакерууд ерөнхийлөгчийн засаг захиргааны сайтууд, засгийн газрын нилээд хэдэн сайтууд болоод хэд хэдэн ХМХ-үүдийн сайтууд руу дайрчээ. 3-р сарын сүүлээр томоохон банкууд болон телевизийн сувгуудын компьютерын сүлжээнүүд хакеруудын дайралтанд өртжээ.