Өнөөдөр Адли Мансур төрийн тэргүүний үүрэг түр гүйцэтгэгчийн хувьд тангараг өргөв. «Бүгд найрамдах байгуулалыг хэвээр хадгалж, Үндсэн хууль, хуулийг хүндэтгэж, ард түмнийхээ эрх ашгийг хамгаална» гэж тэрээр тангарагласан тухай «Франс Пресс» агентлаг мэдээлэв.

Мансур дөнгөж сая Үндсэн хуулийн шүүхийн тэргүүнээр батлагдсан учир эхлээд Үндсэн хуулийн шүүхийн дарга, дараа нь төрийн шинэ тэргүүний хувьд тангараг тус тус өргөв.