Сахалин мужийн Холбооны аюулгүй албаны ажилтанууд хятадын 17 иргэнийг саатуулжээ. Тэд ОХУ-д аюултай пестицидийг ашиглан хүнсний ногоо тариалаж байжээ. Ингэхдээ ургацаа экологийн цэвэр бүтээгдэхүүн гэж нэрлэж байжээ. Энэ тухай тус байгууллагын хэвлэлийн албанаас уламжилжээ.

Мэдээлэлд уламжилснаар, тэднээс 300 гаруй кг пестицид болон Орос улсад төдийгүй, Хятадад хүртэл хориотой генны аргаар зориудаар өөрчилсөн 20 гаруй кг үрийг хураан авчээ. Сахалины нөхцөлд  зундаа 10-12 удаагийн ургац авах боломжтой “өсөлтийг эрчимжүүлэгч” нь мутацын шалтгаан болж байна.

Мэргэжилтэнүүдийн үзэж байгаагаар, ургамлыг утах зориулалттай утаат даамнууд нь уушигны хадварт хүргэдэг. Хэвлэлийн албанаас уламжилснаар, хортой үр болон химийн бодисуудыг “Россельнадзор” болон “Роспотребнадзор” руу шинжилгээнд явуулаад байна.

Түүнчлэн хамтарсан аж ахуйн удирдлагыг хариуцлагад татах тухай асуудлыг шийдвэрлэж, түүнд захиргааны хариуцлагын хуулиар 11 сая гаруй рублийн хэмжээтэй торгууль ногдуулах юм. Мөн саатуулагдаад байгаа хятадын 17 иргэний 14 нь Орос улсад хууль бусаар амьдарч байжээ.