Японы ерөнхий сайд Синдзо Абэгийн тус улсын хөрш зэргэлдээ Азийн бусад орнуудтай Дэлхийн хоёрдугаар дайн дуусах хүртэлх үеийн харилцааг хэлэлцэхийг хүсэхгүй байдал нь харамсал төрүүлж байна. Энэ тухай өнөөдөр Өмнөд солонгосын ГХЯ-ны мэдэгдэлдээ дурьджээ.

Мэдэгдэлд Өмнөд Солонгос нь японы засгийн газрын байр суурийг зөвшөөрөхгүй бөгөөд тухайн тохиолдолд “түрэмгийлэл хийсэн хариуцлагаа нийгмийн анхаарлаас холдуулах гэсэн зохиомол санаа” гэж үзэж байна.

Өмнө  Абэ нь японы есөн намын төлөөлөгчид оролцсон мэтгэлцээнд Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд Япон хөрш орнууд руугаа дайрсан уу гэсэн асуултанд “Колончлол юм уу, аль эсвэл түрэмгийлэл байгаагүй гэж би хэлэхгүй. Ийм тодотголуудыг өгөх эрх надад үгүй. Энэхүү асуултыг бид түүхчдэд үлээсэн нь дээр “ гэжээ.