Орос улс египетийн улс төрийн бүх хүчинд хандан өнөөгийн нөхцөлд тэсвэр тэвчээртэй байж, хүч хэрэглэхээс зайлсхихийг уриалж байна гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ мэдэгдэв.

«Өнөөгийн нөхцөлд египетийн улс төрийн бүх хүчин тэсвэр тэвчээртэй байж, үйл ажиллагаандаа нийт үндэсний эрх ашгийг удирдлага болгож, улс төр, нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг египетийн нийгмийн бүх давхраг, шашны төлөөлөгчдийн ашиг сонирхолыг харгалзан ардчилсан замаар хүч хэрэглэлгүй шийдвэрлэхийг эрмэлзэж байгаагаа ажил үйлсээрээ батлах нь чухал гэж үзэж байна» гэж ОХУ-ын ГХЯ онцлов.