Өнөөдөр АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр эсэргүүцэгчид 100 гаруй хотод ийм үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. Restore the Fourth хөдөлгөөн хувийн амьдрал халдашгүйг тогтоосон АНУ-ын Үндсэн хуулийн 4 дэх засварыг даган мөрдөхийг эрх баригчдаас шаардаж байна.

Саяхан ТТГ, Үндэсний аюулгүй байдлын агентлагийн техникийн ажилтан асан Эдвард Сноудены задлан илчлэсэн америк хүмүүсийн амьдралын тухай мэдээлэл цуглуулах тухай нууц шүүхээс зөвшөөрсөн хөтөлбөр энэ засварыг зөрчиж байна гэж идэвхтнүүд үзсэн юм.

Тэд «улс дотор явуулсан тагнан турших ажиллагааг» мөрдөн байцааж, буруутнуудыг хариуцлагад татахыг шаардаж байна. 2001 оны 9-р сарын 11-ний террорын ажиллагаанаас хойш зохиосон мөрдөн тагнах хөтөлбөр Үндсэн хуульд нийцэхгүй байгаа учир түүнийг нэн даруй зогсоох ёстой гэж идэвхтнүүд үзэж байна.

Хөдөлгөөнд оролцогчид 4 дэх засварыг 12 жилийн турш зөрчиж ирснийг эцэслүүлж, Үндсэн хуулийг нарийн чанд даган мөрдөх нь зайлшгүй чухлыг» харуулах бодолтой байна. Reddit, Mozilla, Wordpress зэрэг нэрд гарсан интернет-сайт болон хүний эрхийг хамгаалах олон нийтийн хэдэн байгууллага үйл ажиллагаанд нэгдэв.