АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Германы канцлер Ангела Меркель нар ЕХ-ны гишүүд тухайлбал Герман улсын эсрэг АНУ-ын тагнан турших ажиллагааны асуудлыг хэлэлцхийн тулд уулзахаар тохиролцсон тухай өнөөдөр Цагаан ордон мэдээллээ.

Эдгээр хоёр орны удирдагчид утсаар ярилцаж, ойрын өдрүүдэд уулзахаар тохиролцсон гэж мэдээлэлд өгүүлжээ. Европын түншүүдийг түгшүүлсэн үйл явдалд АНУ анхааралтай хандаж байна гэж Обама Меркельд батлан илэрхийлжээ.

АНУ-ын тусгай албадаас европын байгууллага, компаниудын утсаар хийсэн хэлэлцээг үргэлж сэм чагнаж, интернет захидал харилцааг нь сонирхон үзэж байсан тухай үүний өмнө ХМХ-үүд уламжлан мэдээлсэн билээ. Тухайлбал АНУ сар дутам германы төлөөлөгчдийн утсаар хийсэн 500 сая гаруй яриаг хянан шалгаж байсан гэж германы «Шпигель» сэтгүүл мэдээлсэн юм. Эдгээр мэдээ Европт эгдүүцэл төрүүлэв.