Боливийн засгийн газар ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденыг АНУ-д албадан буцаах боломжийн тухай Вашингтоны мэдүүлгийг авч үзэхээс татгалзсан тухай Боливи улсын ГХЯ мэдээлэв. Ерөнхийлөгч Эво Моралесын нисэх онгоц европын хэдэн улсын дээгүүр нисэхийг хориглосон учир Вена хотноо арга буюу буусан өдөр Сноуденыг албадан буцаах хүсэлт Ла-Паст явуулжээ.

«Хилэгнэн зэвүүцэж, АНУ-ын иргэн Эдвард Сноуденыг хүлээгэж өгөх зорилгоор урьдчилан саатуулах тухай мэдүүлгийг авч үзэхээс татгалзаж байна» гэж Боливийн ГХЯ мэдэгдэв. Сноуден ерөнхийлөгчийн онгоцонд байна гэж сэжиглэж, Ерөнхийлөгч Моралесыг хууль бусаар саатуулжээ. Моралес саяхан Орос улсад айлчласан үеэр Сноудентой уулзаагүй хийгээд тэр ерөнхийлөгчийн онгцонд суугаагүй гэж Боливийн ГХЯ бас мэдэгдэв. Сноуден Боливийн нутаг дэвсгэрт байгаа гэсэн мэдээллийг тусгай газар няцаажээ.