Цэргийнэхэн Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг огцруулж, Үндсэн хуулийн шүүхийн удирдагчийг шилжилтийн үеийн төрийн тэргүүнээр томилсноос хойш нефть, алтны үнэ нэмэгдэж байна.

Нью-Йоркад 8-р сард худалдах нэг баррель нефтийн үнэ 1,7 хувиар өсөн нэмэгдэж, 102,24 доллар болов. Энэ нь 2012 оны 5-р сараас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм гэж Bloomberg агентлаг мэдээллээ. Өнөөдөр худалдааны хэмжээ бага байсан ч гэрээ хэлэлцээрт нефтийн үнэ бас 8 центээр нэмэгджээ.

Египет дэх Суэцын суваг бол нефть Газрын Дундад тэнгист тээвэрлэх чухал нэвтрэн дамжих зам юм. Түүнээс гадна худалдагчид хямрал Египетээс хальж, Ойрхи Дорнодын бусад улсыг хамрах эсэхийг анхааралтай ажиглаж байна.

Өчигдөр Египетийн байдал хурцдсантай холбогдон лаа (унци) алтны үнэ 1 хувиар өсөн нэмэгдэж, өнөөдөр бас 0,2 хувиар нэмэгдэж 1254 долларт хүрчээ.