АНУ-аас эрэн мөрдөж байгаа ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудены амь насанд халдах аюул учирч мэднэ гэж өчигдөр Эквадорын ГХ-ийн сайд Рикардо Патиньогийн хэлснээс орон нутгийн ХМХ-үүд иш татсан байна.

Сноуден АНУ-аас дэлхий даяар явуулж байгаа тагнан турших ажиллагааг илчлэсэн явдал зарим улсын хувьд эмзэг асуудал болсныг Боливи улсын Ерөнхийлөгч Эво Маралесын онгоцыг Москвагаас Ла-Пас орох замд нь европын хэдэн улсын нутаг дэвсгэрийн дээгүүр нисэхийг хориглосон хэрэг явдал харуулсан гэж сайд үзэж байна. Харин Сноудены амь насанд чухам хэн аюул учруулахыг Патиньо тодруулж хэлсэнгүй.

Моралесын нисэх онгоцыг тойрон гарсан будлиан дипломат хэрүүл шуугиан дэгдээв. Франц, Португал улсууд онгоцны нислэгийг саатуулснаараа олон улсын эрх зүйг зөрчиж, өөр тусгаар услуудыг хүндэтгэхгүй байгаагаа харуулсан гэж Боливи улсын удирдлага мэдэгдэв.