Египетэд болж байгаа үйл явдал «арабын хаврын» хөгжил болсон хийгээд бусад улсын улс төрийн байдалд нөлөөлж мэднэ гэж Холбооны зөвлөлийн олон улсын харилцааны хорооны тэргүүн Михаил Маргелов өнөөдөр ИТАР-ТАСС агентлагт өгсөн ярилцлагдаа тэмдэглэв.

Сенатч Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг огцоруулсан явдлыг тайлбарлан хэлэхдээ үнэн чанартаа тус улсад сөрөг нам, залуучуудын бүлэг ба томоохон хотуудад хийсэн сүрт жагсаалд оролцогчдын дэмжлэгээр зөөлөн эргэлт үйлдсэн гэв. 

Мурси албан тушаалаа сайн дураараа орхиогүй учир сөрөг хүчин лалынхантай мөргөлдөхөөс арми сэрэмжлэх ёстой» гэж Михаил Маргелов тэмдэглэв. «Арабын хавар» гэгчийн эхний үе «даалуугийн нөлөөтэй» болов.

Египетийн үйл явдал хөрш зэргэлдээ орнуудын улс төрийн байдалд нөлөөлж мэднэ гэж ОХУ-ын сенатч онцлов.