Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг огцруулсан цэргийн командлал ерөнхийлөгчийг дэмжиж байсан телевизийн сувгуудын үйл ажиллагааг зогсоосон тухай өнөөдөр араб хоорондын «Аль-Жазира» мэдээллийн агентлаг уламжлав. 

Энэ тухай мэдээллийг англи хэлнээ яаралтай мэдээний буланд байрлуулжээ. «Лалын ахан дүүс» хөдөлгөөний телевизийн суваг тэдгээрийн дотор байгааг мэдээлэлд тэмдэглэжээ. «Аль-Жазира» мэдээллийн агентлагийн телевизийн алба Каирааас араб хэлээр нэвтрүүлэг явуулахаа больсон тухай урьд мэдээлсэн билээ. 

«Телевизийн суваг Египетээс араб хэлээр нэвтрүүлэг шууд явуулахаа болив» гэсэн гэрэлт бичээс агентлагийн сайтад үргэлж гарч байна. Мурсийг огцоруулсан тухай зарлан мэдээлсний дараа Египетийн аюулгүй байдлын албаны ажилтнууд «Аль-Жазирагийн» телевизийн өрөөнд дайран орж, хэдэн ажилтныг баривчласан тухай урьд ХМХ-үүд мэдээлсэн билээ.