Египетийн арми Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг баривчлаад БХЯ-ны байшинд байрлуулж тамгын газры нь бас саатуулагдсан ажилтнуудаас тусгаарлуулсан байна. Түүнчлэн «Лалын ахан дүүс» хөдөлгөөний удирдагчдыг баривчилжээ. Түүнчлэн «Лалын ахан дүүс» хөдөлгөөний удирдагчдыг баривчилжээ.

Египет улсад лалынхны телевизийн бүх сүвгийг хаажээ. Төрийн тэргүүний үүрэг түр гүйцэтгэгч Үндсэн хуулийн дээд шүүхийн дарга Адли Мансур өнөөдөр тангараг өргөх юм.Цэргийнхэн хуучин Үндсэн хуулийн үйл ажиллагааг түр зогсоов.

Тэд Египетийн Үндсэн хуульд засвар өөрчлөлт оруулах Үндсэн хуулийн зөвлөлийн тусгай хуралдаан хийлгэнэ. Түүнээс гадна Египетийн парламентын дээд танхимыг тарааж, парламентын шинэ сонгууль явуулна. Шилжилтийн үе 6-9 сар үргэлжлэнэ гэж үзэж байна.

Ерөнхийлөгчийн талыг баримтлагчид эсэргүүцэгчидтэй мөргөлдсний улмаас наанадаж 32 хүн амь үрэгджээ.14 хүн амь насаа алдаж, бараг 350 хүн шархдаж бэртсэн тухай урьд эрүүл мэндийн яам мэдээлсэн билээ. Өглөө гэхэд энэ тоо нэмэгдэж мэдэхийг онцлов.

«Египетэд иргэний засгийг ардчилалын зарчмын үндсэн дээр сэргээхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн шаардав. Цэргийнхэн Египетийн байдалд хөндлөнгөөс оролцож байгаа нь сэтгэлийг гүнээ түгшүүлсэн гэж Бан Ги Мүн хэлжээ.

Өчигдөр Египетийн арми лалынхны Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг огцоруулж, Үндсэн хуулийн үйл ажиллагааг түр зогсоож, ерөнхийлөгчийн сонгууль хугацаанаас өмнө явуулах нь зайлшгүй чухлыг мэдэгдэв. Огцорсан Ерөнхийлөгч цэргийнхний шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, «хууль ёсыг зөрчихөөс сэрэмжлэхийг» өөрийн талынханд уриалав.