Каирт Египетийн Зэвсэгт хүчний хямралын асуудал эрхлэх штабын хуралдаан эхлэв. Хуралдааны дүнгээр Үндсэн хуулийн үйл ажиллагааг түр зогсоох болон Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг огцоруулах тухай зарлан мэдээлж болзошгүй гэж «Ройтер» агентлаг мэдээллээ.

Даваа гаригт Египетийн зэвсэгт хүчний командлалаас хатуу шаардлага тулгаж, улс төрчдэд байдлыг зохицуулахад 48 цаг олгов. Өчигдөр орой Мурси мөн шаардлагыг биелүүлэхээс татгалзав.

«Аль-Арабия» телевизийн сувгаар мэдээлснээр одоо Мурси Эль-Кубба ордноос явж, Миср-эль-Гедид дэх Бүгд найрамдах гвардийн хууранг орчимд байрлав. Жагсагчид Тахрир талбайгаас тийшээ яван очиж, цуглаан хийх бодолтой байна.