Женевэд НҮБ-д суугаа Боливи Улсын элчин сайд Анхелика Наварро Йанос Боливийн Ерөнхийлөгч Эво Моралесын онгоцонд нэгжлэг хийснийг «түрэмгийлэл» хэмээн нэрлэж, олон улсын хууль тогтоомжийг зөрчсэн хэрэг гэжээ.

Тэрээр Боливийн Ерөнхийлөгч Эво Моралесын онгоц европын орнуудын дээгүүр нисэхийг хориглож, онгоцонд нэгжлэг хийснийг тайлбарлаж өгөхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнээс шаардах бодолтой байна.

ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден нисэх оноцонд байна гэсэн мэдэгдлийг Анхелико Наварро Йанос няцаав. Австрийн эрх баригчид Вена хотын нисэх онгоцны буудалд Моралесын онгоцонд нэгжлэг хийсэн.

Гэвч Сноуденыг олоогүй гэж үүний өмнө Австрийн дэд канцлер Михаэль Шпинделеггер мэдэгджээ. Эдүгээ Ерөнхийлөгч Моралесын онгоц Австрийн нийслэлийн нисэх онгоцны буудлаас гарч явсан байна.