Оросын зэвсэг нийлүүлэх «Рособоронэкспорт» компанийн авсан захиалгуудын өртөг 2013 оны 7-р сарын байдлаар 34 тэрбум долларт хүрсэн тухай өнөөдөр «Рособоронэкспорт» компанийн дэд ерөнхий захирал Игорь Севастьянов Олон улсын цэргийн тэнгэсийн хүчний үзэсгэлэнгийн хүрээнд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.Түүний хэлснээр эдгээр нь Орос улсаас дэлхийн 67 оронтой гарын үсэг зурсан гэрээ хэлэлцээр юм.

Энэ оны эхний таван сард Орос улсаас бараг 7 тэрбум долларын зэвсэг гадаадад нийлүүлсэн гэж Севастьянов нэмж хэллээ. 2012 онд Орос улсаас 12 тэрбум долларын зэвсэг гадаад орнуудад нийлүүлснийг тэрээр тэмдэглэн хэллээ.