Вьетнамын Далат хотын эрдэм шинжилгээний реакторын цөмийн баяжуулсан цацрагт түлшийг «Росатом» корпорацын нэгэн цөмийн үйлдвэрт ахин боловсруулахаар тээвэрлэн шилжүүлсэн тухай «Росатом»-ын төлөөлөгч РИА Новости агентлагад мэдээлжээ.

Энэ түлшийг Орос, АНУ, Вьетнамын хамтын хүчин чармайлтаар Олон улсын атомын энергийн агентлагийн дэмжлэгээр 7-р сарын 2-нд Вьетнамаас гарган явуулав. Одоогоос 6 жилийн өмнө Вьетнамаас ийм түлш анх удаа Орос улсад тээвэрлэсэн тухай «Росатом»-ын хэвлэлийн алба мэдээлэв. Одоо цөмийн баяжуулсан цацрагт түлшийг Вьетнамын нутаг дэвсгэрээс бүрэн гаргаад байна.

Цөмийн материал, технологийг дэлгэрүүлэхгүй дэглэмийг бэхжүүлэх зорилгоор гадаадын эрдэм шинжилгээний реакторуудын цөмийн баяжуулсан түлшийг буцаах орос-америкийн хөтөлбөрийг АНУ-ын Энергийн яам болон бусад хандивлагчдын дэмжлэгээр хэрэгжүүлж байна.