Орос-АНУ-ын дипломат болон цэргийн байгууллагуудын тэргүүн нарын “2+2” уулзалт Вашингтонд 8-р сарын 9-нд болно. Энэ тухай ОХУ-ын ГХЯ ны тэргүүн Сергей Лавров, АНУ -ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нарын Брунед хийсэн уулзалтын дүнгийн мэдээлэлд уламжилжээ. Өндөр албаны дипломатчид ПДХ систем болон СДЗ ийн шинэ гэрээ хэлцэл байгуулах асуудлаар яриа хэлцэлээ цаашид үргэлжлүүлэхээр тохиролцжээ. Тэд Вашингтонд олон улсын өмнө тулгамдаад байгаа стратегийн аюулгүй байдлын бусад асуудлуудаар яриа хэлэлцээр явуулна.