Орос, Хятадын “Тэнгисийн харилцан ажиллагаа 2013” цэргийн хамтарсан сургуулилтанд хятадын талаас дөрвөн цөмийн эсминец хөлөг онгоцыг цэргийн далбаат хоёр онгоц болон хөлөг онгоцны хангамжийн цогцолборын хамт оролцуулах болно. Сургуулилтын үндсэн гол зорилго орос-хятадын цэргийн салбарын цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэнгисийн хамтарсан ажиллагааг боловсронгуй болгоход оршиж буй юм.

Сургуулилтаар хоёр орны тэнгисийн цэргүүд далайн дээрэмчдийн барьцаанаас хөлөг онгоцыг чөлөөлөх болон осолд орсон хөлөг онгоцонд тусламж үзүүлэх, эрэн хайх ажиллагааг явуулах юм. Түүнчлэн, цэргийн хамгаалалт авсан хөлөг онгоцуудын байршил болон тэнгист нөөцийг дүүргэх, шумбагч онгоцны болон агаарын довтолгооны эсрэг, хөлөг онгоцны дайралтаас хамгаалах зэрэг асуудлуудаар сургуулилтуудыг  явуулна.