Япон улс Хятадын Зүүн-Хятадын тэнгист хий олборлох тавцанг байрьж байгаа тухай мэдээллүүдэд түгшиж байгаагаа илэрхийлэв. Энэ тухай өнөөдөр Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгдэв.

Зүүн-Хятадын тэнгист хийн орд газрын нэг талын боловсруулалт явуулах нь боломжгүй юм, учир нь энэ бол Япон, Хятадын хоорондын хоёр талын хэлэлцээрийг зөрчсөн явдал юм. Энэ асуудлаарх Токиогийн байр суурийг дипломат сувгуудаар дамжуулах болно гэж Суга мэдэгдсэн байна.

Токиогийн уламжилснаар, Японы эдийн засгийн бүсээс 26 км зайтай хий олборлох тавцанг барьж байгаа аж. Одоогийн байдлаар, тэнд хятадын хөвөгч цамхагтай томоохон хөлөг онгоц ажиллаж байна.

2008 оноос Токио, Бээжингийн хооронд Зүүн-Хятадын тэнгисийн хийн зурваст хамтран олборлолт хийхээр гэрээнд гарын үсэг зуржээ. Гэсэн хэдий ч, уг яриа хэлцээр нь 2010 онд Японы эргийн хамгаалалтын алба Сенкаку /Дяоюйдао/ арлуудын орчимд хятадын загасчдын хөлөг онгоцыг саатуулсаны дараа мухардлал байдалд орсон юм.

Зүүн-Хятадын тэнгисийн эдгээр арлууд нь  Япон, Хятадын хооронд газар нутгийн эзэмшилийн тухай хурц маргаанд хүргээд байна. Үүний дараа Токио  Бээжинг хүчин төгөлдөр хэлэлцээрийг сөрөн зогсож хийн орд газруудад бие даан олборлолт хийхээр бэлтгэж байгаа хэмээн олон удаа буруушаасан билээ.