Боливийн ГХЯ-ны тэргүүн Давид Чокеуанка АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден боливийн ерөнхийлөгч Эво Моралессын онгоцоор Москвагаас ниссэн тухай мэдээллийг няцаав. Өмнө нь Моралес Москвад айлчилж байхдаа Болив улс Снуоденд улстөрийн орогнол олгох асуудлыг хэлэлцэхэд бэлэн байгаа гэж мэдэгдсэн.

Сноуденыг ерөнхийлөгчийн онгоцонд байж болзошгүй тухай мэдээлэл тарсаны дараа Франц, Португал улсууд  түүнд зориулан өөрсдийн агаарын хилийг хаасны улмаас онгоц Австри улсад буух төлөвлөгдөөгүй буулт хийсэн .

Австрийн ГХЯ Снуоденыг Моралесын онгоцонд байгаагүйг нотлосон бөгөөд ерөнхийлөгч Ла Пас руу лхагва гаригийн өглөө ниснэ гэж уламжлав. Боливын ГХЯ ны тэргүүний ярьснаар, Моралесын онгоцонд зөвшөөрөл олгоогүйгээс  ерөнхийлөгч болон түүнийг дагалдан яваа хүмүүсийн амь насанд заналхийлсэн ажээ.