Египет улсын ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн огцрохоос татгалзсан явдал нь тус улсад иргэний дайн эхлэхийг харуулж байна гэж өнөөдөр египетийн сөрөг хүчний үндэсний авралын фронтын төлөөлөгч Халед Даул мэдэгдэв. Египетийн ерөнхийлөгчид огцрох шаардлага тавьсан сөрөг хүчнийхэн болон “хууль ёсоор сонгогдсон төрийн тэргүүнийг” хамгаалах исламистуудын хоорондын хурц сөргөлдөөн тус улсын төв талбайнуудад одоо хүртэл үргэлжилсээр байна.

Сүүлийн хоёр хоногт сөргөлдөөнд 20 гаруй хүн нэрвэгдэж, хэдэн арван хүн шархаджээ.