Япон улсаас Зуун Хятад тэнгисийн Сенкаку(Дяоюйдао) арлуудыг тойрон маргаантай асуудал гарсныг хүлээн зөвшөөрөх нь хоёр орны удирдагчдын уулзалт хийх болзол юм гэж Хятад улс мэдэгдсэн тухай өнөөдөр «Иомиури» сонин мэдээллээ. Япон улс нутаг дэвсгэрийн асуудал байгааг хүлээн зөвшөөрч, түүнийг авч үзэж хэлэлцэхийг зөвшөөрвөл хоёр орны удирдагчид уулзана гэж 6-р сард хятадын таласас Японд мэдээлсэн билээ. Гэвч Япон улс татгалзсан юм. Учир нь японы албан ёсны байр суурь Сенкаку арлууд хууль ёсоор еерий нь эрх мэдэлд байгаа хийгээд хоёр орны харилцаанд нутаг дэвсгэрийн асуудал угуй гэдэгт оршино. Брунейд Зуун-өмнөд Азийн орнуудын холбооны уулзалтад оролцож байгаа эдгээр хоёр улсын ГХ-ийн сайд нар хоёр талын уулзалт хийх боломжийг олоогуй гэж үүний өмнө японы шинжээчид тэмдэглэсэн билээ. 2012 оны намар японы засгийн газраас таван арлын гурвы нь япон эзнээс нь худалдан авснаас хойш япон-хятадын харилцаа хурцдав. Эдгээр арал бол Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг юм гэж Бээжин үзэж байна.