Оросын сансрын агентлаг «Протон-М» зөөгч пуужинг хөөргөх үеэр осол гарсан шалтгааныг илрүүлэхээр мөрдөн байцаах комиссыг байгуулав. Агентлагийн дэд дарга Александр Лопатин комиссыг тэргүүлсэн тухай өнөөдөр «Интерфакс» агентлаг мэдээллээ. Өнөөдөр навигацийн гурван хиймэл дагуул бухий «Протон-М» зөөгч пуужинг хөөргөх үеэр осол гарч, пуужин Казахстаны Байконур сансрын хөлгийн буудалд унасан тухай урьд мэдээлсэн юм. Осолын уршгаар хохирол хэлмэгдэл гараагуй гэж Оросын сансрын агентлагийн хэвлэлийн алба мэдээлэв.

Хруничевын нэрэмжит Улсын сансрын үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний төв «Протон» хунд ангилалын зөөгч пуужинг зохион бүтээж, бөөнөөр үйлдвэрлэж байна. Энэ удаагийн «Протон» пуужингийн хөөргөлт 2013 оны 5 дахь нь байлаа.» Протон» пуужин нийт 388 удаа хөөргсөн юм.