Өнөөдөр оросын «Глонасс-М» навигацийн гурван хиймэл дагуулыг «Протон-М» пуужингийн тусламжтайгаар хөөргөх ажиллагаа дампуурав. Хөөргөлтөөс хойш барагцаалбал 10 секунд өнгөрч байхад « Протон-М» пуужин гэнэт нислэгийнхээ чиглэлийг өөрчилж,Казахстаны «Байконур» сансрын хөлгийн буудлын дэвсгэр нутагт унаж дэлбэрэв. «Протон» пуужин 2011 оноос хойш анх удаа «Глонасс-М»навигацийн гурван хиймэл дагуулыг дэлхий орчмын тойрог замд гаргах байсан. Хеергелтийг Роскосмос агентлагийн сайтад шууд сурвалжлаж байсан. «Протон-М» зөөгч пуужингийн анхны угсраагийн хөдөлгүүр ажиллаж эхэлмэгц осол гарав.

Жолооны нэгэн хеделгуур нь ажиллахаа больсон учир «Протон-М» пуужин унасан бололтой гэж сансрын хөлгийн буудал дээр нэгэн мэргэжилтэн «Интерфакс» агентлагад мэдээлжээ.

«Протон-М» зөөгч пуужингийн нислэгийн эхний хэдхэн секундын телеметрийн мэдээлэл, дурс бичлэгт хийсэн дун шинжилгээ жолооны нэгэн хөдөлгүүр ажилахаа больсон байх гэж тааварлах үндэс болсон. Харин пуужингийн анхны угсраагийн еер хөдөлгүүрүүд унтал нь ажиллав. Байдлаас харахад автомат хэрэгсэл нэгэн хөдөлгүүр ажиллахаа больсныг буртгэсэн ч пуужинг хөөргөсэн газраас холдуулахын тулд бусад хөдөлгүүрийг зогсоогоогуй» гэж тэрээр агентлагад өгүүлжээ.