Өчигдөр орой Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурси АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматой утсаар ярилцаж, улс орныхоо байдлыг хэлэлцсэн тухай өнөөдөр Египетийн ерөнхийлөгчийн тамгын газар мэдээллээ. Засгийн эрхийг эв зүйгээр ардчилсан замаар шилжүүлэхийн төлөө байна гэж Мурси онцлосон тухай Facebook-ад байрлуулсан мэдээлэлд өгүүлжээ. Ерөнхийлөгчийн сонгууль хугацаанаас өмнө явуулахыг египетийн «Ан-Нур» нөлөө бухий улс төрийн салафит нам уриалсан тухай үүний өмнө мэдээлсэн билээ. Нам төрийн тэргууний сонгууль хугацаанаас өмнө явуулах, шинэ засгийн газар эмхлэн байгуулах, Үндсэн хуулийг хянаж үзэхийн төлөө байна гэж үрьд шөнө тараасан мэдэгдэлд нь өгүүлжээ.

Өчигдөр египетийн армиас сөргөлдөж байгаа талуудад тулгасан шаардлагыг Лалын намуудын эвсэл няцаав. Хэрэв Ерөнхийлөгч ба түүнийг эсэргүүцэгчид 48 цагийн дотор тохиролцохгуй бол арми «замын зургаа» санаачилна гэж цэргийнэхэн мэдэгдсэн байна. Мурсийн эсрэг олон нийтийн цуглаан жагсаал гаарсан нөхцөлд цэргийнхэн ийнхүү мэдэгджээ.