Египетийн ГХ-ийн сайд Мухаммед Камель Арм огцрох тухай өргөдөл өгсөн гэж өнөөдөр Египетийн улсын МЕНА агентлаг мэдээллээ. Энэ мэдээллийн эх сурвалж болон Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурси ергедлийг хэрхэн хулээж авсныг мэдээлээгүй байна. Аялал жуулчлал, зам харилцаа, мэдээллийн технологи, байгаль орчны сайд нар болон парламенттай харилцан ажиллах сайд албан тушаалаа хашихаас татгалзсан тухай үүний өмнө мэдээлсэн билээ. Энэ нь Ерөнхийлөгч Мурси болон түүний бодлогыг эсэргүүцсэн олон нийтийн цуглаан жагсаалтай холбоотой гэж ажиглагчид үзэж байна.

Өчигдөр Египетийн цэргийн командлал хямралыг зохицуулах «эцсийн боломж» улс төрчдэд олгов. Египетийн арми засгийн газарт хатуу шаардлага тулгаж, улс төрийн хямралыг давахад 48 цагийн хугацаа олгосон байна. Тэгэхгүй бол цэргийнхэн сөрөг хүчин ба «Лалын ахан дуус» хөдөлгөөнөөс дэмжлэг авч байгаа Ерөнхийлөгч Мурсийн хоорондын сөргөлдөөнд оролцох бодолтой байна.